• Улаанбаатар БЗД 2-р хороо Сэлбэ 6-249
  • (+976) 80002000, 88112642, 88032903

Муу радиаторыг илтгэх 4 шинж

Таны машины радиатор муудаж байгааг хэрхэн шинжихээ мэдэхгүй явсаар л байна уу? Муу радиаторын шинж тэмдгийг шууд хараад хэлэх хэцүү ч гэлээ радиатор гэдэг чинь хөргөлтийн системийн хамгийн том, гарт баригддаг, нүдэнд харагддаг эд анги шүү дээ. Хурдан морийг гаднаас нь хараад сайхан шинжиж чаддаг шиг машиныхаа радиаторыг гаднаас нь хараад шинжиж суралцахад бэлэн үү?

1. Радиаторт үлдсэн хөргөлтийн шингэн

Радиаторыг хөргөлтийн шингэнээр цэнэглэх үед ямар ч дусаал дусаж байх ёсгүй бөгөөд энэ нь тухайн радиатор нягт, сайн гагнагдсанг илтгэнэ. Ихэнх тохиолдолд радиаторын их биеийг хөдөлгүүртэй холбосон гуурсан хоолойн холболтод алдаа гарч хөргөлтийн шингэн гоожих эрсдэлтэй байдал тус тухайн хэсгийг сайтар шалгаж байх хэрэгтэй. Мөн радиаторын дээд, доод тагны амсар хэсэгт хөргөлтийн шингэн харагдах юм бол энэ нь таг муудсаныг илтгэх бөгөөд тагаа солиулах шаардлагатай гэсэн үг. Радиаторыг цэвэрлэх үед радиаторын тагийг нээж бүхий л хөргөлтийн шингэнг асгаж цэвэрлэдэг бөгөөд хэрэв энэ үед радиаторын хананд хөргөлтийн шингэн наалдан үлдэж байвал муу радиаторыг илтгэнэ.

2. Радиаторын сэрвээний мурийлт

Радиаторын сэрвээ бол дулаан солилцох боломж олгож буй гол эд анги бөгөөд хэрэв эдгээр сэрвээнүүд гэмтэж мурийсан байвал ашигтай ажиллах чадвараа алдана гэсэн үг. Хөдөлгүүрээс гарч буй дулааныг хангалттай хэмжээгээр нь хөргөж чадахгүй удах нь ус халах нөхцөлийг бүрдүүлж улмаар энэ нь даамжирсаар мотор цохих эрсдэлийг авчирдаг байна. Зүгээр нэг радиатороос болж мотороо эвдэлнэ гэдэг ямар их гарз хохирол вэ?

3. Радиаторын зэврэлт

Сүүлийн үед ихэнх машинууд хөнгөн цагаан радиатортой болсон ч гэсэн төмөр радиатортой машинууд байсаар байгаа бөгөөд усны нөлөөгөөр радиаторын доторх хэсэг зэвэрч эхэлдэг. Хэтэрхий их зэврэлт явагдсанаар радиатор цоорох, хагарах аюултай байдаг байна. Иймд та үнэгүй оношлогоонд орж радиатороо улиралдаа 1 шалгуулж байхыг зөвлөж байна. 

4. Радиаторын хэт халалт

Радиатор хэт халах нь өч төчнөөн шалтгаантай ч гэсэн танд зөвлөх хамгийн энгийн болоод амархан арга нь радиаторын үнэгүй оношлогоонд орох явдал юм. Радиаторын үндсэн үүрэг нь хөдөлгүүрийг хэт халахаас хамгаалдаг бөгөөд хэрвээ хөдөлгүүрийг хөргөж чадахгүй, өөрөө давхар халаад байх юм бол радиатороо механикт үзүүлэх цаг нь болжээ гэсэн үг юм шүү!

Бид 200 гаруй нэр төрлийн Япон, Солонгос, Герман, Америк авто машинуудын шинэ, хуучин радиатор, радиаторын банк, дагалдах хэрэгслүүдийг худалдаалах мөн засвар үйлчилгээ үзүүлж, хүсвэл таны машиныг үнэгүй оношилж өгч байна.

 





Facebook Сэтгэгдэл

Бидний тухай

Авто радиатор төв нь 2003 оноос радиаторын засвараар дагнан үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2006 оноос радиаторын төрөлжсөн худалдаа, радиаторын дээд, доод банк солих болон шинээр хийж өгөх үйлчилгээг монголд анх удаа мэргэжлийн түвшинд баталгаатай үзүүлж ирсэн.

Ажиллах хуваарь

  • Даваа  09:30 - 19:30
  • Мягмар  09:30 - 19:30
  • Лхагва  09:30 - 19:30
  • Пүрэв  09:30 - 19:30
  • Баасан  09:30 - 19:30
  • Бямба  09:30 - 19:30
  • Ням  09:30 - 19:30

Хаяг

  • Улаанбаатар БЗД 2-р хороо Сэлбэ    6-249

  • (+976) 80002000, 88112642, 88032903
  • auto.radiator@yahoo.com

Байршил

Хөгжүүлсэн: Д.Энхбаяр

Зурвас илгээх