• Улаанбаатар БЗД 2-р хороо Сэлбэ 6-249
  • (+976) 80002000, 88112642, 88032903

Хөдөлгүүрийн хөргөлтийн систем

Хөдөлгүүрийн хөргөлтийн систем

Автомашин явж байх үед хөдөлгүүрийн дотоод шаталтаас үүсэх дулаан 2000 градус буюу түүнээс дээш халах тохиолдол байдаг. Энэ халуун нь цлиндр, поршин, цилиндрийн толгой гэх мэт хөдөлгүүрийн эд ангиудад их хэмжээний элэгдэл үүсгэдэг. Үүнээс сэргийлж хөргөлтийн систем нь хөргөлтийн шингэнийг ашиглан хөдөлгүүрийг хөргөдөг. 

Автомашины хөргөлтийн системийн ажиллагаа нь радиатор, радиаторын таг, хөргөх сэнс, термостат, хөргөлтийн шингэний насос зэрэг төхөөрөмжүүдийн тусламжтайгаар явагддаг байна. Хөргөлтийн шингэн нь хөдөлгүүр доторх халууныг өөртөө шингээж радиаторт орж хөрөн, буцаж хөдөлгүүрт орох давтамжаар хөдөлгүүрийг хөргөдөг. 

http://aichi.ucoz.com/_nw/1/s50782398.jpg

шараар тэмдэглэсэн хэсэг нь 

хөргөлтийн шингэн дамжин 

урсах зам юм. 

Радиатор

Хөдөлгүүр доторх халсан хөргөлтийн шингэнийг хөргөх зорилгоор радиатор доторх гуурсуудаар дамжуулан өнгөрүүлэхдээ хөргөх сэнсний тусламжтайгаар бий болсон агаарын хүчтэй урсгалд оруулж шингэнийг хөргөдөг.  

http://aichi.ucoz.com/_nw/1/70102016.jpg

Радиаторын ажиллагаа

http://aichi.ucoz.com/_nw/1/s23662940.jpg

Радиаторын таг 

Хөргөлтийн шингэн байнга халж, хөрч байдаг тул түүний эзлэхүүн байнга ихэсч багасч байдаг. Үүнийг радиаторын таг зохицуулж илүүдлийн бортого руу оруулж мөн гаргаж байдаг байна. Радиаторын таг нь хөргөлтийн шингэний буцах хугацааг удаашруулж түүний буцлах температурыг 110 градус болгож нэмэгдүүлж өгдөг. 

http://aichi.ucoz.com/_nw/1/s96582956.jpg

Хөргөлтийн шингэний температур нэмэгдэхийн хирээр шингэний эзлэхүүн нь нэмэгдэж радиатороос хальж тагны хавхлагыг түлхэн  онгойлгож хальсан шингэнийг илүүдлийн бортого руу юүлдэг. 

http://aichi.ucoz.com/_nw/1/s49137862.jpg

Хөргөлтийн шингэн хөрөхөөр түүний эзлэхүүн нь багасч радиатор дтор вакум орчин бий болсноор соролт үүсч бортогоноос радиатор руу юүлэгдэнэ. 

Термостат

Термостат нь хөргөлтийн шингэнийг харахад түүний хавхлаг нээгдэж, хөрөхөд хаагддаг дулааныг мэдэрдэг төхөөрөмж юм. 

Радиаторт орж хөрсөн шингэн хөдөлгүүрийг хөргөхөөр, хөдөлгүүрт байгаа халсан шингэн радиатор руу орж хөрөхөөр өөр хоорондоо солигдож шилжих үйлдлийг термостатын тусламжтайгаар гүйцэтгэдэг. 

http://aichi.ucoz.com/_nw/1/s88228930.jpg

http://aichi.ucoz.com/_nw/1/s90676107.jpg

Хөргөх шингэний насос 

Хөргөлтийн системд шингэний насос нь хөдөлгүүр доторх шингэний богино эргэлт болон радиатороос хөдөлгүүр рүү шингэнийг сэлгэж оруулах эргэлтийн давтамжийг үүсгэдэг. 

http://aichi.ucoz.com/_nw/1/s71693575.jpg

Хөргөлтийн сэнс 

Радиатор доторх хөргөлтийн шингэнийг сорж хөргөдөг, сорогдсон агаарыг хойшоо үлээж хөдөлгүүрийг давхар хөргөх ажиллагаатай. Энэ сэнс нь цахилгаан ба термомуфьт ажиллагаатай гэж 2 ангилдаг. 

Термомуфьт ажиллагаатай сэнс нь тахир голын эргэлтээс ремин дамжуургаар эргэлтээ авч термомуфьт шингэний халалтанд тэлэх шинж чанарыг ашиглан барьцалдаж эргэдэг зарчимтай. 

http://aichi.ucoz.com/_nw/1/09314659.jpg

Цахилгаан сэнс 

Цахилгаан сэнс нь дулааны  мэдрэгчийн тусламжтайгаар цахилгаан хөдөлгүүрийн энергээр ажилладаг. 

Дулааны мэдрэгч нь халалтыг тодорхой хэмжээнд хүрэхэд цахилгаан хөдөлгүүрийг асааж сэнсийг ажиллуулдаг. 

http://aichi.ucoz.com/_nw/1/19042751.jpg





Facebook Сэтгэгдэл

Бидний тухай

Авто радиатор төв нь 2003 оноос радиаторын засвараар дагнан үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2006 оноос радиаторын төрөлжсөн худалдаа, радиаторын дээд, доод банк солих болон шинээр хийж өгөх үйлчилгээг монголд анх удаа мэргэжлийн түвшинд баталгаатай үзүүлж ирсэн.

Ажиллах хуваарь

  • Даваа  09:30 - 19:30
  • Мягмар  09:30 - 19:30
  • Лхагва  09:30 - 19:30
  • Пүрэв  09:30 - 19:30
  • Баасан  09:30 - 19:30
  • Бямба  09:30 - 19:30
  • Ням  09:30 - 19:30

Хаяг

  • Улаанбаатар БЗД 2-р хороо Сэлбэ    6-249

  • (+976) 80002000, 88112642, 88032903
  • auto.radiator@yahoo.com

Байршил

Хөгжүүлсэн: Д.Энхбаяр

Зурвас илгээх