• Улаанбаатар БЗД 2-р хороо Сэлбэ 6-249
  • (+976) 80002000, 88112642, 88032903

Радиатор-т тохиолддог 7 түгээмэл гэмтэл

Осолгүй манлай, онц тээвэрчин жолооч та замын хажууд машиныхаа хамрыг сөхчихсөн, уур савсуулчихсан зогсож байгаа жолооч нарыг харж л байсан биз дээ? Магадгүй танд ч гэсэн ийм явдал тохиолдож байсныг үгүйсгэхгүй.

Энэ бүх тохиолдолууд бол зөвхөн таны машины радиатортой холбоотой асуудал байдаг. Радиатор бол хөргөлтийн системийн амин сүнс бөгөөд энэ нь хөдөлгүүрээс гарах дулааныг хөргөлтийн шингэний тусламжтай хөргөх үүрэгтэй төхөөрөмж юм. Радиатороо юунаас болоод гэмтчихэв гэдгийг та өөрөө хараад эсвэл мэдрээд мэдэх боломжтой бөгөөд дараах 7 төрлийн гэмтэл тохиолдох магадлал өндөр байдаг.

1. Термостат гэмтэх

Термостатын гэмтэл бол хөргөлтийн системд хамгийн түгээмэл тохиолддог гэмтэл юм. Термостат нь хөдөлгүүр болон радиаторын дунд оршдог бөгөөд энэ нь хөргөлтийн шингэний хаашаа, яаж, хэр хэмжээгээр тархахыг зохицуулдаг. Ерөнхийдөө бол таны хөдөлгүүр хэт халах үеийн температурыг термостат мэдрээд хөргөх шаардлагатай гэсэн дохиог өгсөнөөр хөргөлтийн шингэнг ачааллаж өгдөг гэсэн үг. Хэрэв радиаторын термостат гэмтэж дулаан мэдрэхээ байх юм бол хөргөлтийн шингэнг хөдөлгүүррүү огт ачааллахгүй эсвэл хөдөлгүүррүү үргэлж ачааллаж улмаар хөдөлгүүрийг гэмтээх хэмжээний хохирол учруулах аюултай байдаг.

2. Гуурсан хоолой гэмтэх

Хөргөлтийн шингэн нь радиатор болон хөдөлгүүрийн хооронд үргэлж урсан байдаг бөгөөд энд гуурсан хоолойны тусламжтай дамждаг. Хөргөлтийн шингэн хөдөлгүүрээс гарахдаа маш их халсан байдаг бөгөөд маш халуун шингэнийг зөөж буй гуурсан хоолой нь гэмтэх тохиолдол их гардаг. Эдэлгээ нь дуусдаг гэж ойлгож болно. Хэрэв гуурсан хоолой гэмтэж, цоорох юм бол хөргөлтийн гоожиж дуусах бөгөөд хөргөлтийн шингэнгүй болсоноо мэдэхгүй удаан явах юм бол хөдөлгүүрт гэмтэл учирах, түлш зарцуулалт огцом нэмэгдэх зэрэг олон олон хохирлыг дагуулдаг.

3. Радиаторын цуурал

Сүүлийн үед ихэнх машинууд хөнгөн цагаан радиатортой болсон ч гэсэн төмөр радиатортой машинууд байсаар байгаа бөгөөд усны нөлөөгөөр радиаторын доторх хэсэг зэвэрч эхэлдэг. Хэтэрхий их зэврэлт явагдсанаар радиатор цоорох, хагарах аюултай байдаг бөгөөд хэрэв цоорсон тохиолдолд хөргөлтийн шингэн гоожиж дуусах бөгөөд улмаар юу тохиолдохыг та гадарлаж байгаа гэдэгт итгэж байна.

4. Хөргөлтийн систем бөглөрөх

Хөргөлтийн систем нь өөрөө хаалттай систем буюу зогсолтгүй эргэх механизмаар ажилладаг боловч тоос шороо болон бусад хүчин зүйлсүүдээс болж хөргөлтийн систем бөглөрч хөргөлтийн шингэн гүйх боломжийг хаадаг. Ингэснээрээ хөдөлгүүр хөрөхөө байх бөгөөд энэ нь ямар ямар хохирол учруулахыг та мэдэж байгаа. Иймд меканикуудад шалгуулж шаардлагатай гэж үзвэл бөглөрөл гаргах цэвэрлэгээг хийлгүүлэх хэрэгтэй.

5. Хөргөлтийн системд агаар орох

Өмнө хэлсэнчлэн хөргөлтийн системд зөвхөн хөргөлтийн шингэн гүйж байх ёстой бөгөөд хэрэв ямар нэгэн байдлаар агаар орох юм бол хөргөлтийн шингэний хөдөлгөөнийг удааршуулах, ашигтай ажиллах горимыг алдагдуулдаг. Ихэнх тохиолдолд радиаторын таг гэмтсэн үед агаар их хэмжээгээр хөргөлтийн системрүү ордог байна. Хөргөлтийн системээс агаарыг гаргахдаа даралттай усаар түрж гаргадаг бөгөөд та мэргэжлийн механикт хандах нь хамгийн зөв алхам шүү.

6. Усны насос гэмтэх

Хөргөлтийн системд ашиглагдаж буй шингэн өөрөө урсаад яваад байна гэж байхгүй биз дээ? Иймд үүнийг түрж байдаг насос байдаг бөгөөд хэрэв энэ насосны ашигт үйлийн коэффициент буурч, хангалттай хүчээр шахаж чадахгүй байх юм бол хөргөх процесс удааширч хөдөлгүүр гэмтэх үүд хаалга нээгдэнэ. Энэ төрлийн гэмтэл нь маш их өртөгтэй засагддаг учир бага дээр нь оношлуулж эрт арга хэмжээ аваарай гэж зөвлөж байна.

7. Радиаторын сэнс гэмтэх

Хөргөлтийн системийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор радиаторруу чиглэсэн сэнс ажиллаж байдаг бөгөөд хэрэв энэ сэнсний гадны нөлөөллөөс болж хагарах, хугарах, гэмтэх юм бол ашигтай ажиллах чадвар нь буурдаг байна. Машин болгоны радиаторын сэнс харагдаж байдаг тул та өөрөө шалгах ч боломжтой гэсэн үг. Мөн радиаторын сэнс солих нь амархан, үнэ өртөг багатай засварт ордог. 

Бид 200 гаруй нэр төрлийн Япон, Солонгос, Герман, Америк авто машинуудын шинэ, хуучин радиатор, радиаторын банк, дагалдах хэрэгслүүдийг худалдаалах мөн засвар үйлчилгээ үзүүлж, хүсвэл таны машиныг үнэгүй оношилж өгч байна.





Facebook Сэтгэгдэл

Бидний тухай

Авто радиатор төв нь 2003 оноос радиаторын засвараар дагнан үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2006 оноос радиаторын төрөлжсөн худалдаа, радиаторын дээд, доод банк солих болон шинээр хийж өгөх үйлчилгээг монголд анх удаа мэргэжлийн түвшинд баталгаатай үзүүлж ирсэн.

Ажиллах хуваарь

  • Даваа  09:30 - 19:30
  • Мягмар  09:30 - 19:30
  • Лхагва  09:30 - 19:30
  • Пүрэв  09:30 - 19:30
  • Баасан  09:30 - 19:30
  • Бямба  09:30 - 19:30
  • Ням  09:30 - 19:30

Хаяг

  • Улаанбаатар БЗД 2-р хороо Сэлбэ    6-249

  • (+976) 80002000, 88112642, 88032903
  • auto.radiator@yahoo.com

Байршил

Хөгжүүлсэн: Д.Энхбаяр

Зурвас илгээх